Түгээмэл асуулт, хариулт
Үйлчилгээний нөхцөл
Улаанбаатар хот доторх хүргэлт
- 140,000₮ дээш захиалгыг бид Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэж байна.
- Улаанбаатар хотын захын дүүргүүд болон алслагдсан хороодруу хийх хүргэлтийн төлбөр нэмэгдэж тооцогдоно.
- 140,000₮ доош захиалгын хүргэлтийн төлбөр 5,000₮ байна (хүргэлт хямдарсан урамшууллууд хамаарахгүй).
- Урьдчилж төлбөрөө төлсөн хэрэглэгчийн хүргэлтийн цаг 12-24 цаг байх бөгөөд дугаарын хязгаарлалт болон баярын үе давхардсан тохиолдолд 72 цаг хүртэл байна.
- Урьдчилж төлбөрөө баталгаажуулаагүй хэрэглэгчийн хүргэлт 24-72 цагийн дотор хүргэгдэнэ.
- Манай агуулахаас барааг илгээсний дараа захиалга эсвэл хүргэлт цуцлагдсан тохиолдолд хүргэлтийн зардлыг үйлчлүүлэгч хариуцна. Үүнд үнэгүй хүргэлттэй захиалга(ууд) орно.
LAC нь захиалгыг цаг тухайд нь хүргэхийн тулд бүх хүчин чармайлт гаргаж байгаа боловч Хар баасан гараг, Шинэ жилийн баяр, Март-8, Цагаан сарын өдрүүд гэх мэт оргил ачааллын үед хийгдсэн захиалга, хүргэлтийн хугацаа оройтох эсвэл оройн цагаар хүргэгдэх магадлалтай.
Үйлчилгээний нөхцөл
Хүргэлтийн хаяг, холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд бидэнд яаралтай мэдэгдэнэ үү. Таны захиалгыг илгээсний дараа хүргэлтийн хаягийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нэмэлт төлбөр гарах боломжтойг анхаарна уу.
Хэрэв та манай хүргэлтийн ажилтанд хүргэлтээ заасан хаягийн хаалганы гадна үлдээх эсвэл өөр байршилд түр үлдээхийг тусгайлан зааж өгсөн тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг алдах, хулгайлах, эвдрэх зэрэг бүтээгдэхүүнтэй холбоотой бүх хариуцлага, эрсдэлийг хэрэглэгч хүлээнэ.
Орон нутгийн хүргэлт
Бид Улаанбаатар хотоос гадна хийгдэх хүргэлтийг орон нутгийн унаанд тавьж өгдөг бөгөөд 24-48 цагийн дотор унаанд тавигдах болно.
Хэрэглэгч орон нутгийн тээвэрлэлтийг өөрөө төлөх бөгөөд бүтээгдэхүүний төлбөрийг урьдчилж баталгаажуулснаар агуулхаас хүргэлтэд гаргана.
Хүргэлтийн хугацаа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үеийн эрсдэл зэргийг хариуцлахгүй.