Түгээмэл асуулт, хариулт
Үйлчилгээний нөхцөл
Бид бусад брэндүүдтэй харьцуулашгүй шийдлүүдийг зах зээлд нийлүүлж хэрэглэгчийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийдэг билээ.
LAC брэндийн урамшуулалт хөтөлбөр нь таны эрүүл мэнддээ зориулж буй хөрөнгө оруулалт бүрийг урамшуулахад чиглэсэн бөгөөд Хэрэглэгчийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулж буй түвшингээс хамаарч “Classic”, “Silver”, “Gold”, “Prestige” гэсэн дөрвөн төрлийн гишүүнчлэлийг хэрэгжүүлж байна.
LAC урамшууллын хөтөлбөр нь дараахь давуу талуудыг санал болгодог.
Хөнгөлөлт
- Урамшууллын онцгой үнийг (LAC брэндийн бүтээгдэхүүнүүд) эдлэх.
- Төрсөн өдрийн урамшуулал, бэлэг авах.
- Шинээр гишүүн болох, гишүүнчлэлийн түвшин ахих үед нэмэлт бэлэг авах.
LAC$
- Худалдан авалт бүрээс 2.5%-ийн урамшуулал LAC$ олгогдох ба та дараагийн худалдан авалтаасаа хасуулан ашиглах боломжтой.
- Silver, Gold болон Prestige түвшний хэрэглэгчид 5%-10%-ийн оноо цуглуулах боломжтой.
Бусад VIP урамшуулал ба эрхүүд
- VIP хэрэглэгчид зориулсан тусгай үнэ (үйл ажиллагаа, арга хэмжээний үед)
- Хоол тэжээлийн болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд/эмч нараас хувьчилсан зөвлөгөө авах боломж.
- VIP арга хэмжээнд оролцох эрх, урилга
Гишүүн болох шалгуур
- Өргөдөл гаргагч нь 18 ба түүнээс дээш настай байх ёстой.
- Гишүүнчлэлийг шилжүүлэх, буцаан олгох боломжгүй.
Нэмэлт:
- Гишүүнчлэлийн хөнгөлөлт/саналыг бусад хөнгөлөлт/карт, ваучертай хамтад нь ашиглах боломжгүй.