0
0

LAC - Үнэ цэн

1. Аюулгүй байдал

LAC брэнд бүтээгдэхүүний аюулгүй байдалд хамгийн их ач холбогдол өгдөг. Манай бүтээгдэхүүн нь хатуу туршилтын процессоор дамжуулж, хэрэглэгчдэд аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарын баталгааг хангаж, брэндийн итгэлцэл, найдвартай байдлыг бий болгодог.

2. Өндөр үр ашиг

LAC-ийн бүтээгдэхүүнийг дээд зэргийн орцоор хийж, хамгийн үр дүнтэй алтан харьцаагаар найрлагыг боловсруулдаг.  Энэхүү нарийн аргачлал нь шим тэжээлийг хамгийн сайн шингээж, бүтээгдэхүүний үр ашгийг дээд зэргээр хүргэж, хэрэглэгчдэд хамгийн сайн үр дүнг үзүүлдэг.

3. Дээд зэрэглэлийн чанар ба Амлалт

LAC брэнд нь хамгийн өндөр чанарын стандартыг хангасан хүчирхэг найрлага, томъёоллоороо алдартай. Бид хамгийн шилдэг найрлагыг сонгож, чанарын хатуу хяналт тавьснаар бүтээгдэхүүний амласан үр ашгийг хэрэглэгчдэд хүргэж, сэтгэл ханамжийг баталгаажуулдаг.

LAC - Loyalty хөтөлбөр

LAC брэндийн урамшуулалт хөтөлбөр нь Таны эрүүл мэнддээ зориулж буй хөрөнгө оруулалт бүрийг урамшуулахад чиглэсэн бөгөөд Хэрэглэгчийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулж буй түвшингээс хамаарч “Classic”, “Silver”, “Gold”, “Prestige” гэсэн дөрвөн төрлийн гишүүнчлэлийг хэрэгжүүлж байна.

  • Урамшууллын онцгой үнийг (LAC брэндийн бүтээгдэхүүнүүд) эдлэх.
  • Төрсөн өдрийн урамшуулал, бэлэг авах.
  • Шинээр гишүүн болох, гишүүнчлэлийн түвшин ахих үед нэмэлт бэлэг авах.
  • Худалдан авалт бүрээс 2.5%-ийн урамшуулал LAC$ олгогдох ба та дараагийн худалдан авалтаасаа хасуулан ашиглах 
  • Silver, Gold болон Prestige түвшний хэрэглэгчид 5%-10%-ийн оноо цуглуулах боломжтой.
  • VIP хэрэглэгчид зориулсан тусгай үнэ (үйл ажиллагаа, арга хэмжээний үед)
  • Хоол тэжээлийн болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд/эмч нараас хувьчилсан зөвлөгөө авах боломж.
  • VIP арга хэмжээнд оролцох эрх, урилга

LAC брэндийн Түүх

Сингапур Улсад төвтэй LAC (Leader in Antioxidative Control) брэнд нь Дэлхийн тэргүүлэгч витамин, амин дэм, хүнсний нэмэлт тэжээлийн Олон Улсын франчайз бөгөөд антиоксидант, хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн, жингийн менежмент, дархлааны төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд, спортын нэмэлт тэжээлээр тэргүүлэгч билээ.

LAC нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хөгшрөлтийн гол шалтгаан болох чөлөөт радикалуудын идэвхжилийг саармагжуулах, хор нөлөөг багасгах зорилгоор дорнын анагаах ухаан, барууны дэвшилтэд технологийн шилдэг аргуудыг хослуулан шинжлэх ухааны үндэслэлтэй томьёолол боловсруулж, бүтээгдэхүүнээ хөгжүүлсээр ирсэн нь таныг өдөр бүр хамгийн сайхнаараа харагдаж, өндөр бүтээмжтэй, эрүүл байхад тань туслах болно.

1997 оноос хойш дэлхий дахинд үйл ажиллагаагаа хүчтэй тэлсэн LAC брэнд нь Сингапур, Малайз, Тайвань, Филиппин, Хятад, Япон, Вьетнам, Мьянмар, АНУ, Төв ба Өмнөд Америк, Ойрх Дорнод, Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүсгэн байгуулагч
Cynthia Poa

Үүсгэн байгуулагч
Cynthia Poa

Синтиа Поа нь эмч гэр бүлд төрсөн бөгөөд эмч болох хувь тавилантай байв. Гэвч 19 настайдаа эрүүл мэндийн сайн дурын ажил хийж байхдаа илүү олон хүнд туслах өөр арга зам байгаа эсэхийг гайхаж эхэлсэн байна. Тэрээр “Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс илүү оновчтой” гэдэгт итгэж, Эмчлэх чиглэлийн анагаах ухаан нь өөрт нь тохирох зам мөн эсэхэд эргэлзэж эхлэв.

Өвчнийг эмчлэхийн оронд яагаад үүнийг урьдчилан сэргийлж болохгүй гэж?

Үүнтэй зэрэгцэн Синтиа Анагаахын чиглэлийн эмч болох төлөвлөгөөгөө орхиж, “Шим тэжээл ба амин дэм”-ийн чиглэлрүү шилжсэн байна. Хэдэн жилийн дотор Синтиа Сингапурт 20 гаруй дэлгүүр нээж, жилийн борлуулалт нь хэдэн сая долларт хүрч, олон мянган хүнд тусалсан. Шим тэжээлийн шинжлэх ухааны нарийвчилсан судалгааны үр дүнд хүний ​​олон өвчний уг үндэс нь “Исэлдэлтийн стресс” гэж тогтоосон байдаг. Үүний дагуу тэрээр хүмүүсийн дархлааны системийг сайжруулж, нийт эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээд зэргээр сайжруулах хамгийн хүчирхэг антиоксидантыг эрэлхийлэн, антиоксидант судлалын чиглэлд илүү гүнзгий судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн. Үүний үр дүнд Синтиа LAC (Leader in Antioxidative Control™) хэмээх Антиоксидантын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч брэндийг Сингапурт үүсгэн байгуулсан байна.

Өнгөрсөн 30 жилийн турш Синтиа антиоксидантын чиглэлээр нарийвчилсан судалгаа, шинжилгээгээ үргэлжлүүлсээр ирсэн бөгөөд түүний зорилго бол “Хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулж, тэдний биеийн үйл ажиллагаа хамгийн сайн түвшинд байж, чанартай амьдралаар амьдрах боломжийг олгоход оршиж байна”.

Эрүүл байх нь эрүүл болохоос илүү амархан

LAC брэндийн алсын хараа

Mонголчуудын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилгоор мэргэшсэн, мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлэн ажиллаж байна. Манай багт Олон Улсын зэргүүдтэй, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд, менежерүүд, эмч, сэтгэл зүйч, эрүүл мэндийн чиглэлийн хүмүүс багтсан. 

Манай мэргэжилтнүүд нийгэмд эерэг нөлөө үзүүлэх чин хүсэлтэй бөгөөд таны эрүүл мэндийн зорилгод тохирсон зөвлөгөө, дэмжлэгийг мэргэжлийн түвшинд үзүүлэх болно. 

Бид эрүүл, аз жаргалтай хүн амыг бий болгох замаар Монгол Улсын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх чиглэлийн тэргүүлэх брэнд болохоор зорин ажиллаж байна.

Эрүүл мэнд, сайн сайхан байдлаа бидэнд даатгаарай!

Удирдлагын баг

44
Одгэрэл Тэргэл
Гүйцэтгэх ЗАХИРАЛ / Co-founder
Website_2nd position images_V001-7
Пүрэвсүрэн Буман-Аюуш
Гүйцэтгэх ЗАХИРАЛ / Co-founder
49
Золбаяр Дэлгэрхангай
Маркетинг менежер, сэтгэл зүйч
47
Karen Fong Ling Lee
LAC - Экспорт, франчайз хариуцсан зөвлөх
48
Karen Fong Ling Lee
Үйл ажиллагааны менежер, хүний их эмч
Website_2nd position images_V001
Vasanthe Chinnathamby
LAC - ОЛОН УЛСЫН БИЗНЕС ХӨГЖИЛ, стратегийн зөвлөх

Чанар ба Стандарт

Чанарын Хяналт

LAC-ийн хувьд чанарын хяналт 1-рт тавигддаг. Бид үйлдвэрлэлийн бүх шатанд, түүхий эдийг сонгохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл чанарын хатуу шалгалтыг хэрэгжүүлдэг. Манай байгууламжууд нь салбарын хамгийн өндөр стандартуудыг баримталдаг бөгөөд та бүхэнд хүргэх бүтээгдэхүүн бүр нь бидний хатуу чанарын шалгуурыг хангаж байдаг.

Түүхий Эд Ба Орц​

Бид түүхий эдийг дэлхийн шилдэг ханган нийлүүлэгчдээс авдаг бөгөөд үүнд АНУ, Япон, Франц, Австрали, Шинэ Зеланд болон Швейцарь улс орно. Бүх орц нь цэвэр, хүчтэй, үр дүнтэй байхаар сонгогддог. Бидний тусгай ханган нийлүүлэгчидтэй байгуулсан хамтын ажиллагаа нь бүтээгдэхүүн бүрт зөвхөн хамгийн сайн түүхий эдийг ашиглахад чиглэдэг.

Түүхий Эд Ба Орц​

Бид түүхий эдийг дэлхийн шилдэг ханган нийлүүлэгчдээс авдаг бөгөөд үүнд АНУ, Япон, Франц, Австрали, Шинэ Зеланд болон Швейцарь улс орно. Бүх орц нь цэвэр, хүчтэй, үр дүнтэй байхаар сонгогддог. Бидний тусгай ханган нийлүүлэгчидтэй байгуулсан хамтын ажиллагаа нь бүтээгдэхүүн бүрт зөвхөн хамгийн сайн түүхий эдийг ашиглахад чиглэдэг.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба үйлдвэрлэл

LAC нь Сингапур төвтэй брэнд бөгөөд бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ АНУ, Япон, Сингапур, Тайвань зэрэг улсуудад чанар, стандартын өндөр түвшинд хийдэг Олон Улын брэнд юм.

Бидний бүтээгдэхүүнүүд нь бүх төрлийн стандартыг хангаснаас гадна ямар нэг генетикийн өөрчлөлтөд орсон, синтетик орц найрлагуудыг өөртөө агуулдаггүй. Мөн, бидний тээвэр тусгай нөхцөлд хийгддэг бөгөөд тээвэрлэлтийн явцад чанарын өөрчлөлтөд оруулахгүй байх болон бусад бүхий л арга хэмжээг чанарын өндөр түвшинд авч хэрэгжүүлж байна.

LAC нь бүтээгдэхүүнээ хөгжүүлж, үйлдвэрлэхдээ дараах зүйлсэд сайтар анхаардаг:

  • Хэрэглэгчийн хэрэгцээ: Хэрэглэгчдийн хэрэгцээг нарийвчлан ойлгох
  • Шинэ чиг хандлага, технологи: Эрүүл мэнд, технологийн шинэ чиг хандлагын талаархи сүүлийн үеийн мэдлэг
  • Судалгаа хөгжүүлэлт: Бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн чанга, нарийвчилсан шаардлага
Үнэгүй хүргэлт

170,000₮-өөс дээш бүх хүргэлт

Олон Улсын стандарт хангасан бүтээгдэхүүн

Япон, АНУ, Нидерланд, Тайван, Сингапурт үйлдвэрлэсэн

Аюулгүй төлбөр төлөх боломжтой

QPay